Ханборгоцой зүрхний шигдээс, уушгины хатгалгааг богино хугацаанд анагаадаг

Ханборгоцой жимсний эх орон Өмнөд Америк, 16-р зуунаас эхлэн далайгаар дамжин Европт орж ирсэн. Энэ жимс нь зөв хэлбэртэй,  уран барилгын бүтэцтэй ургадаг онцлогтой.

Ханборгоцой нь илч тос багатай. Витамин С-г ихээр агуулдаг, эслэг ихтэй, витамин В-ын бүлэг, магни, төмөр агуулдаг.  Хан боргоцой нь гайхамшигтай бүтэц эмчилгээний хүчтэй чанартай. Энэ нь хан боргоцойд марганц, бромелен, пероксидаза фермент байдагтай холбоотой. Марганц нь хүний бие махбодид маш бага хэмжээгээр агуулагддаг.

Нэг аяга зүссэн хан боргоцой нь 2.5 мг марганц агуулдаг нь хүний хоногийн хэрэгцээг хангадаг. Марганц нь хүний дархлалын системийг хамгаалж цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, сахрын хэмжээг тодорхой түвшинд барьж байдаг байна.

Ханборгоцойд агуулагдах бромеллен, пероксидоза хоёр ферментийн нөлөөгөөр организмд явагдах химийн урвалуудын хурд нэмэгддэг. Эрдэмтдийн судалгаагаар хан боргоцой жимсний нөлөөгөөр зүрхний шигдээс, артрита, бронхит, түлэгдэлт, хоол боловсруулах замын эмгэг, уушгины хатгаа, халдварт өвчнүүдийг богино хугацаанд анагаадаг байна. Түүнчлэн жимсэнд агуулагдаж байгаа пероксидаза фермент нь бие махбодийг хавдараас хамгаалдаг.

Ханборгоцойг шинэ болон нөөшилсөн хэлбэрээр нь долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно. Ялангуяа салат, шарсан ногоотой хоолонд илүү амттай байх болно.

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button