Гадаадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийн анхааралд

2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хонг Конг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг 18 улс оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна.

Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэд https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахад хүндрэл үүсэх тохиолдолд доорх холбоосоор Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн ирүүлсэн бүртгүүлэх заавартай танилцана уу.

https://citizen.gov.mn холбоосоор бүртгэлд холбогдох боломжгүй тохиолдолд өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдон бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

1. https://citizen.gov.mn/ -д хэрхэн бүртгүүлэх зааврыг хүргэж байна.

2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button